Нүүр хуудас

 

Bayankhongor Mongolian Tourist site-с

ТА АНГЛИ ХЭЛ ДЭЭР ҮЗМЭЭР БАЙВАЛ BAYANKHONGOR TOURIST SITE РУУ ОРООД ҮЗЭЭРЭЙ.

БАЯНХОНГОР АЙМГИЙН ОЮУТАН, ЗАЛУУЧУУДЫН САЙТЫГ WWW.BAYANKHONGOR.NET ЭНД ДАРААД ҮЗЭЭРЭЙ



2010 ОНЫ 04 САРЫН 12-НД СУМДЫН БОХУБ, БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДЫН СУРГАЛТ ЗӨВЛӨЛГӨӨН БОЛЛОО 2010 оны 04 сарын 12-14 хооронд Баянхонгор аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын Дарга, мэргэжилтэн, ажилчин албан хаагчид, сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчдын сургалт, семинар, зөвлөлгөөн 3 өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Сургалт БОАЖГазрын "Экологи сургалт, аялал жуулчлалын мэдээллийн төвд боллоо. Семинарыг АЗДТГ-ын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ж.Хүрэлбаатар, БОАЖГ-ын дарга Л.Мандал нар нээж, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын өнгөрсөн жилийн тайланг БОАЖГазрын дарга Л.Мандал тавьж хэлэлцүүллээ.














ХАНГАЙН БҮСИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ-ОНОЛ ПРАКТИКИЙН ХУРАЛ БОЛЛОО

Хангайн бүсийн аялал жуулчлалын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага" сэдэвт Эрдэм шинжилгээ-онол, практикийн III хурал 2010 оны 4 дүгээр сарын 1-ээс 3-ны өдрүүдэд Хангайн бүсийн тулгуур төв , зууны манлай бүтээн байгуулалт, Орхон аймгийн Эрдэнэт хотод амжилттай зохион байгуулагдлаа. Уг Хуралд БОАЖСайд Л.Гансүхийн илгээлтийг АЖҮТ-ийн мэргэжилтэн Э.Батзаяа, Хангайн бүсийн зөвлөлийн дарга, бөгөөд Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэнгийн мэндчилгээг Өвөрхангай аймгийн БОАЖГазрын мэргэжилтэн Г.Баярмагнай, Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбатын мэндчилгээг аймгийн ЗДТГ-ын дарга н.Ганболд, МУИС-ийн ОАСС-ийн ректор Д.Намжил нар мэндчилгээ дэвшүүлэв.

Энэхүү үйл ажиллагаанд зориулж Хангайн бүсийн зөвлөлөөс 200.0 төгрөг хандивлаж, уг арга хэмжээнд БОАЖЯ-ны дэргэдэх Аялал жуулчлалын үндэсний төвийн мэргэжилтэн, Орхон аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Х.Машбат, мэргэжилтэн н.Осоржамаа, Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн Болдбаатар, Булган аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Ц.Ганчимэг, Өвөрхангай аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Г.Баярмагнай, Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Дуламсүрэн, ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн аялал жуулчлалын мэргэжилтэн н.Энхбаяр болон бүсийн аймгуудын аялал жуулчлалын байгууллагуудын төлөөлөгчид, Аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүд, салбарын эрдэмтэн судлаачид ба МУИС-ийн Биологийн факультет, Газарзүй геологийн факультет, ХААИС-ийн Байгалийн ухааны сургууль, МУИС-ОАСС, МУБИС-ийн Түүх нийгмийн ухааны сургууль, Биеийн тамирын сургууль, ХҮДС, СУИС, Орхон ИС, Их Монгол ДС, Этүгэн ДС, Соёл-Эрдэм ДС,Сэрүүлэг ДС, Монголын Үндэсний ДС зэрэг их, дээд сургуулийн багш судлаачид оролцлоо.Цааш нь унших
















2010 ОНЫ ТЭЭВРИЙН ҮЗЛЭГ ОНОШЛОГООНЫ ХУВААРЬ


АЙМГИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХЭЛТСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУРТАЛЧЛАХ 15 ХОНОГИЙН АЯН ЭХЛЭЛЭЭ


ХАМРАГДАХ БАЙГУУЛЛАГУУД:

  • Хөгжлийн бодлогын хэлтэс, Стандарт хэмжил зүйн хэлтэс
  • Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газар
  • Байгаль орчин, аялал жуулчлалын газар
  • Ус,цаг уур орчны шинжилгээний алба
  • Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар
  • Тээвэр авто замын газар, Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын алба зэрэг байгууллагууд нээлтийн үйл ажиллагаанд амжилттай оролцлоо












БАЯНХОНГОР АЙМАГТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ХӨГЖҮҮЛЭХ УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО.

Баянхонгор аймагт аялал жуулчлал хөгжүүлэх сэдэвт уулзалт, ярилцлага 2010 оны 02 сарын 23-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Экологи сургалт аялал жуулчлалын мэдээллийн төв-ийн зааланд амжилттай зохион байгууллагдлаа. Уг уулзалт ярилцлаганд Аймгийн ИТХ-ын дарга Г.Батжаргал, БОАЖГазрын дарга Л.Мандал, Их Богдын БЦГазрын хамгаалалтын захиргааны дарга Б.Баярмагнай, БОАЖГазрын аялал жуулчлалын мэргэжилтэн Д.Содномсамдан жуулчны үйлчилгээний байгууллагын захирал, менежерүүд болон аялал жуулчлалын чиглэлээр төгссөн буюу сурч байгаа оюутан залуучууд хамрагдлаа. Уулзалтын төгсгөлд Баянхонгор аймгийн аялал жуулчлалын зөвлөлийг ирсэн хүмүүсийн оролцоотойгоор байгууллаа.






БАЯНХОНГОР АЙМАГТ ЭКО АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ

Аялал жуулчлал нь дэлхийн ард түмнүүдийн хооронд харилцан ойлголцох, бие биенээ танин мэдэх, эдийн засаг, нийгэм, соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагааг хөгжүүлэх гол арга хэрэгслийн нэг юм. Монгол орны байгалийн унаган төрх, цэвэр тунгалаг ус, агаар, төрөл бүрийн ховор ан амьтан, ургамал, байгалийн элдэв сонин тогтоц, нүүдлийн соёл иргэншил, ард түмний зан заншил, өвөрмөц ахуй, аж төрөх ёс, олон мянган жилийн түүх, соёл, археологийн ховор нандин дурсгал нь тус оронд үндэсний аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэс болдог. Ялангуяа Баянхонгор аймгийн нутаг нь аялал жуулчлалд нэн тохиромжтой рекреацийн нөөц ихтэй манай орны онцгой бүс нутгийн нэг юм. Үргэлжлэл


ТА БҮХЭНД МУГЖ С.ЖАВХЛАНГИЙН Чи минь байгаа хойно ДУУНЫ ҮГИЙГ ХҮРГЭЖ БАЙНА


ГОВЬ ХАНГАЙН ЦЭНХЭР ОРОН
Өөрийн багаж хэрэгслүүд